7 хоногийн тойм: Монгол улс анх удаа олон улсын олимпын хорооны стандарт хангасан "МӨСӨН ӨРГӨӨТЭЙ" боллоо

7 хоногийн тойм: Монгол улс анх удаа олон улсын олимпын хорооны стандарт хангасан "МӨСӨН ӨРГӨӨТЭЙ" боллоо

Монголд анх удаа олон улсын олимпын хорооны стандартын шаардлагад нийцсэн улирал үл харгалзан ажиллах анхны битүү дээвэртэй “Степпе Арена мөсөн өргөө” ордныг нээлээ.

Олон улсын олимпын хорооны баримтлах стандарт буюу 60х30 метрийн хэмжээстэй мөсөн гулгуурын талбайтай Монголын анхны мөсөн өргөө гэдгээрээ онцлог. Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэ өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог.

Степпе Арена мөсөн өргөө нь ашиглалтын 7800 м.кв талбайтай, 2600 үзэгчийн суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих таван өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай. 

Мөсөн ордны онцгой зочид нь өвлийн спортоор хичээллэгч мэргэжлийн тамирчид байлаа. Тэдний нэг нь мөсөн өргөөний нээлтэд АНУ-аас урилгаар ирэн оролцож буй уран гулгалтын тамирчин О.Ивээл. Америкт төрсөн О.Ивээл охин 4 наснаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн бөгөөд одоо АНУ-ын Олимпийн бэлтгэлийн төвд дэлхийн шилдгүүдтэй бэлтгэл хангаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу