Багш нарын баярыг тохиолдуулан боловсролын салбарын зарим ажилтангуудад шагнал гардууллаа

Багш нарын баярыг тохиолдуулан боловсролын салбарын зарим ажилтангуудад шагнал гардууллаа

Монгол улсад орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монголын багш нарын 55 дахь, Дэлхийн багш нарын 27 дахь өдөр өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан бөгөөд Монгол улс Багш нарын баярыг 1966 оноос 2 дугаар сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм. Багш нарын баярын өдрийг, өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил багш нарын өдрийг дэлхий дахинаа ЮНЕСКО-с гаргасан "БОЛОВСРОЛ СЭРГЭХ ГОЛ ЦӨМ НЬ БАГШ НАР ЮМ " гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Ийнхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборт эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт гаргасан багш нар болон боловсролын салбарын зарим ажилтнуудад Засгийн газрын шагнал, Орхон аймгийн ИТХ-ын болон Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулан өглөө.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу