Б.Ганхуяг: “Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг "Эрдэнэс тавантолгой" ХК-д шилжүүлсэн

Б.Ганхуяг: “Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг "Эрдэнэс тавантолгой" ХК-д шилжүүлсэн

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Тавантолгой түлш" ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, тус компани 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд "Тавантолгой түлш" компанийг санхүүжүүлж ирсэн. Учир нь Улаанбаатарын утааг бууруулах, хүн амын эрүүл мэнд зэрэг томоохон нийгмийн ач холбогдолтой учир хувь нэмрээ оруулж ирсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хувь эзэмшигч тодорхойгүй байсан. Одоо "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид шилжиж байна. Ингэснээр бизнесийн зарчим руу орж байна. Жилээс жилд санхүүжилт, татаасаар амьдардаг байсан бол одоо орлого, үр ашигтай ажиллах зорилт тавина" гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу