Л.Энх-Амгалан: Ойрын хугацаанд 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулна

Л.Энх-Амгалан: Ойрын хугацаанд 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 2-5 нас бол цэцэрлэгийн буюу сургуулийн өмнөх боловролын нас.

Гэвч энэ хичээлийн жилд яагаад зөвхөн 4, 5 настнуудыг цэцэрлэгт хамруулсан бэ гэвэл коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан.

Өнөөдрийн байдлаар 2-3 настнуудын 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийгээд, нааштай дүгнэлт гарах юм бол удахгүй, магадгүй арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулна.

Улсын хэмжээнд хоёр настай 42 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаг юм билээ. Харин хавар хүртэл 10 орчим мянга нь цэцэрлэгээ таслахгүй явдаг. 30 мянга орчим нь алга болчихдог. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нд цэцэрлэгт бүртгүүлсэн хоёр настнуудыг 4/3 нь цэцэрлэгтээ явдаггүй. Энэ нь томуугийн өвчлөл, хүйтний улиралтай холбоотой байдаг.

Гэвч 2-5 насыг сургуулийн өмнөх боловсролын нас гэж хуульчилсан болохоор эрсдэлийн үнэлгээ хийгээд 2, 3 настнуудыг ойрын хугацаанд цэцэрлэгт хамруулна” гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу