“Дэлхийн хуримтлалын өдөр- 2021"аян: “Бүгдээрээ хуримтлуулъя”

“Дэлхийн хуримтлалын өдөр- 2021"аян: “Бүгдээрээ хуримтлуулъя”

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын хувьд 2012 оноос “Дэлхийн хуримтлалын өдөр”-т нэгдэж, уламжлал болгон тэмдэглэж байна.

Монгол Улсын “Үндэсний хуримтлал”-ын бэлгэ тэмдэгээр “Тэмээ”-г сонгосон нь эртний торгоны замаас өнөөг хүртэл жин тээж, эд баялаг тээвэрлэгч, мөн бие махбодийн хувьд бөхөндөө ус нөөцөлж чаддаг нь ус тэжээл ховордсон эрсдэлтэй үеийг даван туулах чадварыг нь онцлон үзжээ. Иймд ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд санхүүгийн хувьд бэлэн байх мөн санхүүгийн нөөц бий болгох зорилгоор хуримтлал үүсгэхийн ач тусыг “Тэмээ”-ээр дүрслэн бэлгэдсэн билээ.

“Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг орон даяар Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын Банкны Холбоо, арилжааны банкуудтай хамтран 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байна. Уг аяны зорилго нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, арилжааны банкуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, улмаар санхүүгийн сахилга баттай болгох, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.

Тус аяны хүрээнд Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс нь зохион байгуулагч байгууллагуудтай хамтран олон нийт, хүүхэд залуус руу чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сангаас хамтран “Бүгдээрээ хуримтлуулъя” сэдэвт шүлэг, меме, хуримтлалын бэлгэ тэмдэг “Тэмээ” урлах уралдаануудыг Орхон, Булган аймгуудын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүгнэх юм.

"ОРХОН АЙМАГ ДАХЬ МОНГОЛБАНКНЫ ХЭЛТЭС"

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу