Covid-19 өвчний улмаас нэг хоногийн дотор нас барсан хүний тоо Орос, Украинд дээд хэмжээндээ хүрчээ

Covid-19 өвчний улмаас нэг хоногийн дотор нас барсан хүний тоо Орос, Украинд дээд хэмжээндээ хүрчээ

Covid-19 өвчний хүндрэлээр нэг хоногт нас барсан хүний тоо ОХУ-д өчигдөр дээд хэмжээндээ хүрсэн бол Украин, Болгар улсуудад Мягмар гарагт мөн дээд цэгтээ хүрсэн байна.

Тухайлбал 24 цагийн дотор ОХУ даяар 1,123 хүн нас барсныг Лхагва гарагт тус улсын эрх баригчид зарласан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Нийтдээ ОХУ-ын эндэгдэл 233,898 хүрсэн нь Европ тивийн орнуудаас хамгийн муу үзүүлэлт болж байна. Мягмар гарагт тус улсад 1,106 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан юм.

Лхагва гарагт ОХУ даяар халдварын 36,582 шинэ тохиолдол бүртгэгдсэний 5,789 нь нийслэл Москва хотод бүртгэгджээ.

Аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7 хүртэл тус улс даяар хөл хорио тогтоож, иргэдийг ажиллуулалгүй, гэрт нь суулгах шийдвэр гараад байгаа.

ОХУ-ын 146 сая орчим хүн амын гуравны нэг нь буюу 49 сая хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна.

Тэгвэл ОХУ-ын хөрш Украин улсад вакцинжуулалтын явц бүр муу байгаа. Тус улсын 41 сая хүн амын 16 орчим хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. Өвчлөл, эндэгдлийн тоо сүүлийн долоо хоног дараалан өссөн байна. Мягмар гарагт Украинд 734 хүн нас барсан нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг хоногт хамгийн олон хүн эндсэн тохиолдол болжээ.

Европын Холбооны улсуудаас вакцинжуулалтын явц хамгийн удаан байгаа Болгар улсад хүн амын 25 орчим хувь нь бүрэн тунд хамрагдсан байна.

Мягмар гарагт тус улсад халдварын 5,863 шинэ тохиолдол нэмэгдэж, 243 хүн нас барсан нь мөн цар тахлын үеийн хамгийн өндөр үзүүлэлтүүд болжээ.

Цар тахлын улмаас Болгар улсын эрүүл мэндийн системийн ачаалал туйлдаа хүрч, зарим өвчтөнүүдээ бусад улс орнууд руу илгээх талаар Европын Холбоотой ярилцаж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу