Орхон аймаг:  Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар 36-80 гаруй насны 42 хүн нас барсан байна

Орхон аймаг:  Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар 36-80 гаруй насны 42 хүн нас барсан байна

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,625 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.Харин Орхон аймагт сүүлийн 24 цагт шинээр 42 халдвар зөвхөн ПГУ шинжилгээгээр илэрч нийт халдварын албан ёсны тоо 10039 боллоо. 

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог мэдээлэхээ зогсоогоод буй.

Шинээр илэрсэн тохиолдлуудын ихэнх хувийг 18-65 насныхан эзлэж байна. БОЭТ-ийн төрөх тасгийн дэргэдэх улаан бүсэд 49 жирэмсэн эхчүүд эмчлэгдэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 1900 орчим иргэн гэрээр болон эмнэлэгт эмчлэгдэж байна. 

 Коронавируст халдварын улмаас Орхон аймагт өнөөдрийн байдлаар  36-80 гаруй насны 42 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу