ЗТХ: Хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээгээ хаясан гээсэн тохиолдолд нэг сая таван зуун мянгаар торгуулна

ЗТХ: Хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээгээ хаясан гээсэн тохиолдолд нэг сая таван зуун мянгаар торгуулна

Иргэн та иргэний цахим үнэмлэхээ хаясан гээсэн гэмтээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 мянган төгрөгөөр торгуулж үнэмлэхийн 18000 мянга нийт 48000 мянган төгрөг төлнө Улсын болон иргэний  бүртгэлтэй холбоотой үйлчилгээний талаарх мэдээллийг нээлттэй болгож, бүртгэлийн шат дамжлагыг багасган, чирэгдэлгүй, төвлөрлийг сааруулах зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн  Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн, хугацаа нь дууссан тохиолдолд дахин авах хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг энэ гуравдугаар сараас эхлэн нэвтрүүлж хэрэгжиж байгаа бөгөөд орон нутагт иргэд төдийлөн чирэгдэл бага гэдэг утгаараа иргэний бүртгэлээс захиалан авах хүсэлтэй байдаг байна.  Иргэний үнэмлэхээ дахин авах иргэд улсын бүртгэлийн цахим систем “burtgel.mn” сайт руу орж захиалах боломжтой болж байна. Энэ нь цахим худалдаатай адил хялбар болж байгаа гэдгийг онцолж байна. Өмнө нь иргэн улсын бүртгэлийн үйлчилгээг холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн, улсын бүртгэлийн газарт заавал биеэр очиж авдаг байсныг ийнхүү халж байна. Ингэснээр бүртгэлийн үйлчилгээний зардлыг багасгаж, өмнө нь иргэний үнэмлэхийг дахин авахад 30 хонодог байсан хугацааг хэмнэх юм. Дээрх ажлыг Улсын бүртгэлийн багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа ажил гэдгийг онцолсон. Зөрчлийн тухай хуулинд хэд хэдэн заалт иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хамааралтай бөгөөд хуулийн этгээдэд ч мөн адил байгаа юм. Тухайлбал Иргэний үнэмлэхээ хаясан бол та торгууль төлнө Хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээгээ хаясан гээсэн тохиолдолд 1,500000 төгрөгөөр торгуулна. Хэрвээ тамга тэмдэгээ хаяж үрэгдүүлсэн бол 500,000 төгрөг гэх мэтчилэн зөрчлийн хуулинд торгуулийн хэм хэмжээг зааж өгсөн байна.

Д.Болормаа 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу