Орхон аймаг: Гарал үүслийн бичиггүй мал болон мах тээвэрлэхгүй байхыг анхааруулав

Орхон аймаг: Гарал үүслийн бичиггүй мал болон мах тээвэрлэхгүй байхыг анхааруулав

 “Малын хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор малын мах худалдан, борлуулдаг томоохон худалдааны төв, ченж болон тээвэрлэн ирж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажиллана.  Гарал үүслийн бичиггүй малын махыг орон нутаг руу  нэвтрүүлэхээр завдсан хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авна гэв. Учир нь малын хулгайтай тэмцэх ажлын хүрээнд жил бүр иргэд идэшээ бэлтгэх үер энэ төрлийн хяналтыг эрчимжүүлдэг тухай ЦГ-ын Чиглэлийн ахлах мэргэжилтэн Л.Содбилэг тайлбарлалаа.Тэрээр Орхон аймгийн орж гарах постуудад хяналтыг чангатгах бөгөөд энэ хүрээнд иргэдийг гарал үүсэл тодорхойгүй малын махыг нэвтрүүлэхгүй байхыг сануулав.Малын гоц халдварт өвчин гарсан сумдаас нэг жилийн хугацаанд малын түүхий эд нийлүүлэхийг хориглож, хяналт шалгалтыг тогтмол явуулдаг бөгөөд хөрш зэргэлдээх аймгийн сумдуудад шүлхийн өвчин бүртгэгдсэн байна. Тиймээс иргэдийг зөрчил гаргасан тохиолдолд 150,000 төгрөг хүртэл мөнгөн дүнгээр торгох хуулийн заалттайг анхаарч гарал үүслийн бичиггүй идэшний мах авахгүй байхыг анхаарууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу