"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Ажлын байранд дасгал хийх тогтмол цагтай боллоо

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Ажлын байранд дасгал хийх тогтмол цагтай боллоо

   Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд ажлын байранд дасгал хөдөлгөөнийг тогтмолжууллаа. Уурхайчид өдөр бүр өглөөний 10 цаг 10 минут, үдээс хойш 15 цаг 10 минутад тус бүр 10 минутын хугацаанд дасгал хийнэ. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуу “Уурхайчин би” дууны хэмнэлд хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, ажлын алжаалаа тайлах юм. Ажлын байранд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, дархлаа дэмжих ач тустай. Ялангуяа удаан цагаар хөдөлгөөнгүй суудаг,суудлын ажлаас үүдэлтэй олон төрлийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой. Тиймээс ажилтан бүр өдөрт 2-3 цаг тутамд хөнгөн дасгал хийж, хөдөлгөөний дутагдлаас өөрийгөө хамгаалахыг Спорт цогцолборын багш дасгалжуулагчид зөвлөж байна. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу