Эрүүл Хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд аймгийн төвийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, айл өрхийг өвлийн идэш бэлтгэх, нөөцлөх, нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Өвлийн идэш-2021” мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа 3 дахь өдрөө болж байна.Тус худалдааг зорин Архангай,Булган,Хөвсгөл зэрэг аймгаас малчид болон худалдаачид ирсэн байна.
Үнэ ханшний тухайд:
Үхрийн мах нэг кг нь 9500 төгрөг
Адууны мах нэг кг нь 7000-7500 төгрөг
Хонины мах нэг кг нь 7500-8500 төгрөг
Ямааны мах нэг кг нь 6800 төгрөг байна.
Мөн үзэсгэлэн цагаа идээний сонголтууд ааруул аарц өрөм шар тос зэрэг хэрэгцээт бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой ирсэн байна.
Үнийн хувьд:
Аарц 4000-6000 төгрөг
Ааруул 15000-25000
Шар тос 29000-32000 төгрөг
Ээзгий -18000 төгрөг байна.
Аймгийн МХГ, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар тус арга хэмжээний хүрээнд өдөр бүр хяналт тавин ажиллаж байна. Бусад аймаг сумдын шүлхий өвчин гараагүй бүс нутгаас баталгаатай мал махыг малчдын гар дээрээс иргэдэд шууд худалдаалж байгаагаас гадна манай аймагт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрүүд ч мөн өргөнөөр оролцож бүтээгдэхүүнээ худалдан борлуулж буй.
Өчигдрийн байдлаар авч үзэхэд нэг өдөрт дунджаар 2-30 орчим тонн мах иргэдэд худалдан борлуулагдаж байгаа аж.
Түүнчлэн мах худалдан борлуулагч нарт QR кодыг хэрэглүүлж байгаа бөгөөд ингэснээр иргэд аль аймаг сумын, хэн гэдэг мэлчны мал сүргээс бэлтгэсэн мах болохыг иргэд өөрсдөө газар дээр нь шууд шалгаж үзэх боломжтой юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/