Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болов.
Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болов.
Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлнэ.
Сургуулийн өмнөх боловсрол:
Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ.
Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтов.Энэ нь ар гэрт нь асран хамгаалах хүнгүй хүүхдүүдийн эцэг эхчүүд хүсэлтээ өргөдлөөр өгч нэн шаардлагатай тохиолдолд гэсэн журмын дагуу хүүхдээ цэцэрлэгт хамруулах юм байна.
Орхон аймгийн тухайд бид БСУГ-ын дарга О.Ариунгэрэлтээс зарим асуултанд хариулт авлаа.
-Цэцэрлэг сургуулийн сургалттай холбоотой орон нутагт яах бэ гэдэг асуулт эцэг эхчүүдээс их ирж байна. Орхон аймаг ямар зарчмаар явах гэж байна бэ?
Бид яаманд хүсэлтээ явуулсан орон нутаг цэцэрлэгийн үйл ажиллагааг зайлшгүй тохиолдолд ажиллуулах хүсэлтэй байгаагаа учир нь бага насны хүүхдүүд гэртээ цоожлогдон үлдэх эсвэл мөн л бага насны ах эгчтэйгээ гэртээ үлдэх зэрэг харгалзах хүнгүй байх тохиолдол их гардаг энэ нь эргээд гарах эрсдэл нь аюултай учраас саналаа илэрхийлсэн. Орон нутагуудад сурагчдын хичээл энэ сарын 17 ныг дуустал танхимаар хичээллээд хуваарьт амралтанд шилжихээр болсон.Цэцэрлэгийн тухайд хувилбар гарсан эрсдэлт бүлгийн хүүхдүүд энэ зарчмаар аль болох эцэг эх нь ажилтай ар гэрт нь хүүхэд харах хүнгүй зэрэг шалтгаантай хүүхдүүдийн эцэг эхээс хүсэлт авч цэцэрлэгээ ажиллуулахаар тооцоолж байна. Манай аймагт бүүстер тунгийн хамрагдалт 50 хувиас дээш гарсан тохиолдолд 3 настай хүүхдүүдээ ч бас цэцэрлэгт хамруулах талаар ярилцсан өвчлөл ямар байхаас бас шийдвэрүүд гарах талтай. Аль болох цэцэрлэг сургууль хоёроо хэвийн ажиллуулчих хүсэлтэй байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/