Д.Соёлчхүү: Төр,хувийн хэвшлийн ААН- үүд сурагчдын амралтын хугацаанд жирэмсэн, бага насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллах боломжоор хангахыг уриалж байна

Д.Соёлчхүү: Төр,хувийн хэвшлийн  ААН- үүд сурагчдын амралтын хугацаанд жирэмсэн, бага насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллах боломжоор хангахыг уриалж байна

Томуугийн дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор ЕБС-ийн сурагчид энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цахимаар хичээллэж, 18-ны өдрөөс эхлэн нэгдүгээр улирлын амралт эхэлнэ.  ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн ААН-үүдэд хандаж сурагчдын амралтын хугацаанд жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллах боломжоор хангах уриалгыг гаргалаа.

      Сурагчдын амралт эхлэхэд эцэг эхчүүд ажилдаа явахдаа хүүхдээ харах хүнгүйгээр гэр орондоо цоожилж орхих зэрэг явдлаас улбаалан хүүхдүүд түлэгдэх, унаж бэртэх, тогонд цохиулах, гал түймрийн гамшигт өртөх гэх мэт ахуйн осол, гэмтэл нэмэгддэг байна. Тиймээс,

1. Сурагчдын амралтыг зүй зохистой өнгөрүүлэх

2. Хүүхэд гэртээ ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх

3. Хүүхэд хамгааллын талаар анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад ЗДТГ-ын даргын зүгээс санууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу