Шинэ томилгоо: Замын цагдаагийн тасгийн шинэ даргаар Х.Одбаяр томилогдлоо

Шинэ томилгоо: Замын цагдаагийн тасгийн шинэ даргаар Х.Одбаяр томилогдлоо

Орхон аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн дарга М.Баттулга өөрийн хүсэлтээр цэргийн байнгын тэтгэврт гарсантай холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгджээ.Тэрээр 2015 онд тус тасгийн даргаар томилогдсон бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна.Шинэ томилгоо Улаанбаатар хотоос хийгдсэн бөгөөд цагдаагийн хошууч Х.Одбаярыг томилжээ.Тэрээр нийслэлийн тээврийн цагдаагийн албаны гэрээт замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад ийнхүү орон нутагт томилогдсон байна. Өнгөрсөн долоо хоногт тэрээр ажлаа хүлээн авчээ. Мөн зарим алба хаагч нарыг шинээр томилохоор болсон байна. Тухайлбал ЦГ-ын ЗЦТ-ын ахлах зохицуулагч Б.Батцэнгэл цэргийн байнгын тэтгэврт гарах хүсэлтээ өгсөн учир үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон тухай мэдээлж байгаа ч тэрээр ээлжийн амралттай байгаа тул амралтын хугацаа дуусгавр болох үер уг асуудал шийдэгдэх юм байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу