ЭМГ: Ачит,Очир-увдис зэрэг хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэгт өнөөдрөөс 340 ор дэлгэлээ

ЭМГ: Ачит,Очир-увдис зэрэг хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэгт өнөөдрөөс 340 ор дэлгэлээ

ЭМГ-аас Ковидын тусгаарлах эмнэлгүүдээр хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж хүргүүлжээ. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн халдвартын тасаг, хувийн хэвшлийн Ачит,Баян-өндөрмед,Очир-увдис,Бадархундага зэрэг дөрвөн эмнэлгийн нийт 340 орыг дэлгэн ажиллуулж байна. 

Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байгаа. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ. Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийж байна гэв.

Ер нь ямар ч өвчлөл шинж тэмдэг нь илүү тод байх тусам хөнгөн байдаг онцлогтой. Гэхдээ өмнө нь огт вакцин хийлгээгүй ч өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэй байна. Мөн харшилтай суурь өвчлөлтэй иргэд хүндрэх эрсдэлтэй. Өрхийн эмнэлэгүүдэд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг сөрөг гарах оношийг гаргаж байгаа. Түргэвчилсэн шинжилгээгээр Омикроныг илрүүлж болно.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу