Шийдвэр: БОАЖ-ын сайдад "ББ"буюу Б.Бат-Эрдэнийг томилно

Шийдвэр: БОАЖ-ын сайдад "ББ"буюу Б.Бат-Эрдэнийг томилно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.01.17/ болж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тодруулбал түүнтэй хамт дэд сайд  Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн байна. Тэгвэл түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэмжжээ.

Ерөнхий сайд БОАЖ-ын сайд томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, маргааш чуулганаар оруулж тангараг өргүүлэх гэнэ. Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, "JCI" Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Тэрбээр 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан. Тэрбээр 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын "Корейн Айр" компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгссөн байна. Тэрээр сүүлийн 6 жилийн хугацаанд тасралтгүй Эрдэнэт хот руу чиглэсэн ажлуудыг санаачлан хийж эхэлсэн бөгөөд хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлсэн байдаг.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу