ЭМГ:Орхон аймагт халдварын тархалт "УЛААН" түвшинд хүрлээ

ЭМГ:Орхон аймагт халдварын тархалт "УЛААН" түвшинд хүрлээ

ЭМГ: Орхон аймгийн хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндэрсэн бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд эрс нэмэгдэж байна. Өмнөх халдварын үед  долоо хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 500-600 хүрч байсан бол Омикрон хувилбарын давалгаа нэг долоо хоногт 990 бүртгэгдсэн нь "УЛААН" түвшинд шилжих хэмжээнд хүргэжээ.Улаан түвшинд шилжих үндсэн шалтгаан шалгуур нь халдвар,халдварын эх уурхай, өвчлөлийн хүндрэл, гэсэн үндсэн гурван шалтгааныг үндэслэн тодорхойлсон гэв. Халдварын тархалт цаашид улам нэмэгдэж сар шинийн баярын дараа долоо хоногт бүртгэгдэх тоо 2000 д хүрэх нөхцөл байдал харагдаж байна. Халдвар авсан хүн болгон шинжилгээ өгөх гэж өрхийн эмнэлэг зорих шаардлагагүй гэж үзэж байгаа учир нь халдварын шинж тэмдэг илэрсэн бол та биеийн байдлаа ажиглан хөнгөн хэлбэрээр туссан иргэд заавал  шинжилгээ хүлээхгүйгээр  эмнэлэгт хэвтэхгүйгээр өөриийгөө эмчлэхийг анхаарууллаа.Эмнэлэгийн ачаалал эрс нэмэгдэж халдварын тархалтыг даван туулах нөөц бололцоо бага байгаа тул иргэд хөнгөн туссан тохиолдол халдвар тараахаас сэргийлж гэртээ тусгаарлагдах хэрэгтэйг санууллаа. 

Мөн иргэд баярын өдрүүдээр хөл хөдөлгөөнөө хязгаарлах, гэр бүлийн хүрээнд тэмдэглэх зайлшгүй шаардлага үүсч байгааг онцоллоо.

Сар шинийн баярын бэлтгэл хангах гэж гадуур олноороо явах олноороо цугларах зэрэг хүний хөл хөдөлгөөн ихсэж үүнийг дагаад халдвар хурдан тархах эрсдэлтэй байна. Хэрвээ ачаалал энэ хэвээр үргэлжилвэл баярын дараа халдварын тархалт гурав  дахин  нэмэгдэнэ.Энэ үер Эрүүл мэндийн салбар хүчин чадлаасаа хэтэрсэн, тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй хэмжээнд очих эрсдэл байгааг анхаарууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу