НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

2021 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ. 

Урьдчилсан байдлаар IV  улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгаа юм. Өнгөрсөн III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай байдаг.

Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгч, Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлдэг байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу