Л.Энх-амгалан: Цэцэрлэгийн сургалтыг хоёрдугаар сарын 14-нд эхлүүлж, 3-5 настнуудыг хамруулна

Л.Энх-амгалан: Цэцэрлэгийн сургалтыг хоёрдугаар сарын 14-нд эхлүүлж, 3-5 настнуудыг хамруулна

Цэцэрлэгийн танхимын сургалт хэзээ эхлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  өчигдөр дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Цэцэрлэгүүд сургуулийн амралттай зэрэгцэн амардаг байсан. Харин сүүлийн хоёр жил хөл хориотой байсан учир энэ жил хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан тул өнөөдөр ч цэцэрлэг нээлттэй бий.

Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3, 4, 5 настай хүүхдүүдийг хамруулна" гэлээ. 

Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байх юм байна. Түүнчлэн намар цэцэрлэг хамрагдаж чадаагүй гурван настнууд хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт явахаар бол хэрхэн бүртгүүлэхийг БШУЯ-наас тодруулахад "Шийдвэрийг дагаад холбогдох үйл ажиллагааг зохицуулах тухай албан бичгүүд гарч, Боловсролын газруудад хүргэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллүүд удахгүй тодорхой болно" гэлээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу