Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр агаарын температур хоёрдугаар сарын эхний арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4 градусаар дулаан байх юм байна. Тиймээс Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар дулаан байх юм.
Нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах юм байна. Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар дулаан байх бөгөөд гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтрэх төлөвтэй байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/