Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 2, 3, 4-нд таарч байгаа билээ.
Харин битүүний өдрөөр ихэнх байгууллага ажлын цагийн хуваарийн дагуу ажилласан бөгөөд Бямба, Ням гаригийн амралтын өдрүүдтэй нийлээд цагаан сараар тав хоног амарч буй . Эдгээр өдрүүдэд Эрдэнэт хотод банк болон зах, худалдааны төвүүд ямар цагийн хуваарьтай ажиллах талаар мэдээллийг хүргэе.
Баян" худалдааны төв, "Орхон молл" худалдааны төв,"Төгөл" их дэлгүүр
"Эрдэнэт "их дэлгүүр, Хангайн бүс худалдааны төвүүд энэ сарын 5ны өдрөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Арилжааны банкнууд энэ сарын 7 ны өдрөөс эхлэн хэвийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж эхэлнэ. Худалдааны тэр дундаа хүнсний томоохон сүлжээ дэлгүүр, захууд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн хэсэгчлэн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Тухайлбал Сансар, Оргил,Номин сүлжээ дэлгүүрүүд 09:00-22:00 цаг хүртэл ажиллах бол Ачит худалдааны төв, Хүлэг хүнсний захууд энэ сарын 4 ны өдрөөс эхлэн ажиллах юм байна. Эрүүл мэндийн байгууллагууд тэр дундаа өрхийн эмнэлэгүүд баярын өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд ажиллаж иргэдэд тусламж үзүүлж буй.
















СЭТГЭГДЛҮҮД /0/