Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 3-р сургуулийн барилгыг шинээр барихаар төлөвлөсөн.
Үүнтэй холбоотойгоор 40 гаруй жилийн насжилттай одоо байгаа барилгыг яаралтай нураах шаардлагатай байгаа юм. Өнөөдөр засаг даргын ээлжит шуурхай зөвөлгөөний үер засаг дарга С.Батжаргал ажлын хэсэг байгуулж, түрээслэх байрыг яаралтай бэлтгэх үүргийг Боловсрол соел урлагийн газрын даргад өглөө.
Тус сургуулийн шинэ барилгад улсын төсвөөс нийтдээ 8,2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2022 онд 4 тэрбум төгрөг нь батлагдсан. Барилгын ажил энэ зунаас эхлэх бөгөөд спорт залны хамт баригдах юм.
. Өнөөдрийн байдлаар уг барилгад хана таазнаас их хэмжээний ус нэвчсэн, дусаал дусаж мөөгөнцөр үүссэн зэрэг олон тооны эвдрэл үүссэн нь сурагчдад эрсдэл учруулж болзошгүйг Мэргэжлийн хяналтын газраас 2010-2021 онд 5 удаагийн дүгнэлт гарган анхааруулаад байсан юм. Тус сургуулийн сурагчдийг хичээллэх орчныг бүрдүүлэх хүрээнд хамран тойргийн сургуулиудад болон түрээсийн хэлбэрийн байрыг судлаж сурах орчныг түр хугацаанд зохицуулах хэрэгтэйг анхаарууллаа.
















СЭТГЭГДЛҮҮД /0/