Орхон аймаг: Цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй 3 настай 1720 хүүхэд бүртгүүлжээ

Орхон аймаг: Цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй 3 настай 1720 хүүхэд бүртгүүлжээ

Хэдийгээр 2-3 настнуудыг цэцэрлэгт хэрхэн хамруулах төлөвлөгөөг 2021 оны аравдугаар сард танилцуулна хэмээж байсан ч КОВИД-19 болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал зэрэг шалтгааныг харгалзан үзэж, эрсдэлийн үнэлгээг удаа дараа хийснээр хугацааг хойшлуулсаар байсан юм.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа энэ сарын 14-өөс эхлэнэ.Орхон аймгийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгүүдэд эрсдлийн үнэлгээг хийж, үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд цэцэрлэгийн багш нар 3 настангуудын бүртгэлийг санал асуулгаар хамрах тойргийн хүрээнд гаргажээ. Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хамрагдах хүсэлтэй 1721 хүүхдийг бүртгэж авсан байна. 

Сурагчдын тухайд  хүүхдийн тоо өндөртэй бага сургууль болон ахлах сургуультай ачаалал харилцан адилгүй  сургуулиудад хичээл 5/9 зарчмаар, ачаалал багатай сургуулиуд 100 хувь танхимаар хичээллэх зохион байгуулалтыг хийсэн гэж Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт мэдээллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу