ИТХ: Тэргүүлэгчдийн оронд зөвлөл гэсэн бүтэцтэй болж буй...Харин Зөвлөл ямар эрх, үүрэгтэй байх вэ?

ИТХ: Тэргүүлэгчдийн оронд зөвлөл гэсэн бүтэцтэй болж буй...Харин Зөвлөл ямар эрх, үүрэгтэй байх вэ?

 УИХ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан.

Тус хууль энэ оны нэгдүгээр сараас эхлэн хөрсөн дээр бууж буй.Хууль 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 173 хороо болон иргэдийн амьдралын харилцааг зохицуулдаг гол хуулиудын нэг байх юм. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт “орон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна” гэсэн зарчим байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд холилдсон шинж чанартай явж ирсэн гэдгийг хууль санаачлагчид онцолсон.

Шат шатны ИТХ нь Засаг даргынхаа салбар нэгж байдалтай байж, иргэдийг төлөөлөх ажлаа бага хийсэн байна гэх дүгнэлтийг судлаачид гаргасан.

Тиймээс Үндсэн хууль дахь сая дурдсан “...хослуулна” гэсэн зарчмыг яаж хадгалж үлдэх вэ гэдэг зохицуулалт уг хуулийн шинэчилсэн найруулгад орсон байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөөллийн байгууллага ИТХ нь улирал тутам ээлжит хурлаа хийж Засаг даргадаа хяналт тавьдаг, иргэдийнхээ оролцоог хангах энэ үүргээ хангалтгүй биелүүлбэл төлөөлөгчийг эгүүлэн татдаг байхаар хуульчилсан юм.

Мөн тухайн нийслэл, дүүрэг, аймаг, сум, баг, хорооны сонгуулийн насны иргэдийн таваас доошгүй хувь нь гарын үсэг зуран асуудал санаачилж хурлаар хэлэлцүүлдэг байх гэх мэт ИТХ, Засаг даргын эрх, үүрэг хариуцлагыг илүү тодотгож өгсөн байна.

2022 оны нэгдүгээр сарын нэгнээс Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор олон  эрх зүйн баримт бичгийг шинэчлэн батлахаар Аймгийн ИТХ-ын энэ удаагийн ээлжит  хуралдаанаар хэлэлцэх гэж байна.Ингэснээр тэргүүлэгч гэх статус алга болж ИТХ-ын зөвлөл байгуулах юм. Тус зөвлөл 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 6 гишүүнтэй харин зөвлөлийн даргаар  ИТХ-ын дарга өөрөө байхаар журамласан байна. 

-Тэргүүлэгчдийн оронд зөвлөл гэсэн бүтэцтэй болж байна. Харин Зөвлөл ямар эрх, үүрэгтэй байх вэ?

2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр “Бүх шатны хурлын байгууллагын чөлөөт цагт тэргүүлэгчид ажиллана” гэсэн заалт байсныг хасчээ. Уг өөрчлөлтийн дагуу тэргүүлэгчийн оронд зөвлөл ажиллана. Зөвлөл нь төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй. Гэхдээ хурлын бүрэн эрхэнд хамаарах шийдвэр гаргахгүй гээд заачихсан. Зөвлөлийн ажиллах журмыг УИХ батлахаар хуульд заасан.  Төслөөс харахад ИТХ-ын зөвшөөрснөөр тодорхой шийдвэр гаргах эрхийг эрх шилжүүлж дараа тайлагнах зарчмаар зөвлөл рүү шилжүүлж болохоор заасан. Энэ тохиолдолд зөвлөл яг ямар нэртэй шийдвэр гаргахыг нарийн зааж өгөх юм. Төслийг нь харахаар зөвлөл нь албан бичиг, тэмдэглэл, чиглэл, зөвлөмж өгөхөөр уншигдаж байна. Зөвлөлийн өөр нэг чухал үүрэг бол Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэл хангах үүднээс хэлэлцээд бэлтгэл хангагдаагүй бол нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулж болохоор байгаа юм.

Ингэхдээ  зөвлөлийн хурлаар ороод дэмжээгүй асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй ч гэдэг юмуу логик байх бөгөөд хуучин бол тэргүүлэгчдийн хурлаар оруулж, хэлэлцэхийг нь дэмжиж байж нэгдсэн хуралдаанд оруулдаг байсан. Энэ эрх мэдэл нь зөвлөл дээр хадгалагдсан хэвээр байна гэсэн үг юм байна. Гэхдээ зөвлөл тогтоол гаргах юм уу гэхээр тогтоол гэсэн үг байхгүй жишээтэй. Тэгэхээр зөвлөл их өвөрмөц бүтэц болох талтай.  Амьдрал дээр яаж хэрэгжиж, ажиллах нь уу гэдгийг иргэд сонгогчид харах л үлдлээ. Өнөөдрийн хуралдаанаар Орхон аймгийн ИТХ-ын шинэ зөвлөлийн бүтэцээ батлана. Ингэхдээ АН-аас хоёр төлөөлөл  МАН-аас дөрвөн төлөөлөл байхаар тооцоолжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу