Цэцэрлэгийн бага бүлэг буюу 2019 оны хүүхдүүдийн бүртгэлийг хоёрдугаар сарын 18-24-нд зохион байгуулна

Цэцэрлэгийн бага бүлэг буюу 2019 оны хүүхдүүдийн бүртгэлийг хоёрдугаар сарын 18-24-нд зохион байгуулна

Цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтын талаарх мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа. 

Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдах юм. 

2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон долоон цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ.

2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна.  Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ бүртгэл  зохион байгуулна. Шинжилгээний тухайд энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж байсан түр хугацаанд гэртээ байсан  хүүхдүүд өгөх шаардлагагүй.Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд шинжилгэээнд хамрагдах шаардлагатай юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Эрдэнэтийн орос цэцэрлэг бага насны хүүхдээс цусны ерөнхий шинжилгээ шаардаж бна яагаад тийм жаахан хүүхдэд заавал тариураар хатгаж өвтгөж бдг бнаа эмч хараад айдаг уйлдаг боллоо ямар хэцүү юм бэ

Юр

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу