2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр “Бүх шатны хурлын байгууллагын чөлөөт цагт тэргүүлэгчид ажиллана” гэсэн заалт байсныг хасчээ. Уг өөрчлөлтийн дагуу тэргүүлэгчийн оронд зөвлөл ажиллана. Зөвлөл нь төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байх юм.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийг дараах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
МАН-аас сонгогдсон төлөөлөгч нараас ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Д.Дарханбаяр, Б.Баасансүрэн, С.Гандолгор, Х.Төгсбаяр,АН-аас сонгогдсон төлөөлөгчдөөс О.Мөнх-Од, Б.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүн тус зөвлөлийн гишүүдээр ийнхүү ажиллахаар болж байна.
ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах юм. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлэх бөгөөд Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/