Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд урилах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгожээ.
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-н хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байгаа юм. Орхон аймгийн тухайд тус аяны хүрээнд чиглэлийн дагуу ажлууд зохион байгуулагдахаар болсон бөгөөд төлөвлөгөөг удахгүй олон нийтэд танилцуулах юм. Эхний ээлжинд биеийн тамир спортын чиглэлийн байгууллагууд өглөөний цагаар иргэдэд заалаа үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжоор хангаж өгөх юм байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/