Тодруулбал: Чандмань төвийн уулзвар буюу Эрх чөлөөний гудамжны уулзвар, захиргааны 4-р байрны уулзвар буюу Орхоны гудамжны уулзварыг тус тус өргөтгөнө.
Дээрх уулзваруудыг өргөтгөснөөр гэрлэн дохиотой, авто замын тэмдэг тэмдэглэгээтэй болж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангагдах үр дүнтэй.
Тус ажлын дагуу өнөөдөр холбогдох албаныхантай уулзаж тодорхой үүрэг даалгавруудыг өглөө.
1. Уулзвар өргөтгөхийн тулд ногоон байгууламжууд ихээр сүйдэх эрсдэлтэй. Иймд ажил эхлэхээс өмнө ногоон байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх.
2. Газар доорх байгууламжууд болох ИШС, Холбооны шугамд гэмтэл учруулах эрсдэл гаргахгүй байх.
3. Өргөтгөх ажил хийгдэх үед замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангаж хаагуур, хэрхэн зорчих талаар иргэдэд мэдээлэл хүргэх.
4. Ажил гүйцэтгэх үед график хугацаанд нь чанартай хийлгэх, хяналтг сайн тавих зэрэг үүргийг өглөө.
















СЭТГЭГДЛҮҮД /0/