Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрээс 1,6 тэрбум төгрөгний авлагатай

Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрээс 1,6 тэрбум төгрөгний авлагатай

Орхон  аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит ихт”, “Эрдмин” зэрэг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймагтай жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг.

 2021 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэртэй 2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн ч өнөөдрийг хүртэл Орхон аймаг хамтын ажиллагааны гэрээний 1,6 тэрбум төгрөгийг авч чадалгүй он дамжуулан нэхэмжлэж буй. Шалтгаан нь зэсийн баяжмалын тээвэр зогссон улс орон даяар тог цахилгааны санхүүжилт хийгдсэн гэх санхүүгийн асуудал ТӨҮГ газрын зарим журмын өөрчлөлттэй холбоотой гэх. Орхон аймаг дээрх хамтын ажиллагааны хоёр тэрбум төгрөгийг гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн эхлэл гэгдэж буй Уртын гол багт 18000 метр квадрат талбайд баригдаж байгаа 260 айлын 5 давхар 5 блок  барилгад санхүүжилт хийхээр анх төлөвлөсөн. Гэтэл уг санхүүжилт буй Эрдэнэт үйлдвэрээс 1,6 тэрбум төгрөгний авлагаа авч чадалгүй Орхон аймаг өнөөдрийг хүртэл хүлээж байгаа аж. Эрдэнэт үйлдвэртэй Орхон аймаг 2022 онд хийх хамтын ажиллагааны гэрээний төсөл болоод саналууд хараахан гараагүй байгаа бөгөөд энэ оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээний саналуудыг ИТХ-аар хэлэлцүүлж батлуулдаг шинэ журам хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн 2021 онд хоёр тэрбум байсан хамтын ажиллагааны гэрээний үнийн дүн энэ жил гурван тэрбум төгрөг байхаар яригдаж буй. Уг хөрөнгө оруулалтыг хаана хэрхэн хувиарлахыг ИТХ-аас гарсан шйидвэрт үндэслэн гэрээнд тусгах ёстой.

"Ачит ихт" компаний тухайд Орхон аймагтай байгуулсан 2021 оны хамтын ажиллагааны гэрээнд байгаль орчныг хамгаалах, боловсрол, хүүхэд залуусын хөгжил, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр зарим заалтуудыг тусгаж өгсөн байдаг. 
Уг  төлөвлөгөөний хүрээнд 2021 онд “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын урд талын 5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Бүрэнбүстийн хөв цөөрмийг доторлох, унд, ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн мониторингийн цооног гаргах, Дэнж багийн 20 дугаар сургуульд химийн лабораторийг бүрэн тохижуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх байв.  Нийт 180 сая төгрөгийн  өртөг бүхий хөрөнгө оруулалтыг Ачит Ихт компани хийхээр гэрээнд тусгасан хэдий ч ажлын хэсгийн хурлуудаас гарсан санал дүгнэлтийг харахад "Ачит итх" компани 100 хувь хэрэгжилтээ хангасан гэх үнэлгээг аваагүй юм.Цаашид дээрх гурван үйлдвэртэй хийх гэрээнд тусгагдах хөрөнгө оруулалтын хэм хэмжээг нэмэгдүүлэх орон нутгийн хөрсөн дээр бууж үлдэх бүтээн байгуулалт үр дүнтэй ажил болгох тал дээр онцгой анхаарч ажиллах хяналтаа сайжруулах шаардлагатай гэж албаныхан үзэж байгаа юм. 

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу