Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл...
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:
Энэ жилийн ЭЕШ-ын онцлог №1: Хоёр удаа авна
ЭЕШ-ын эхний шалгалтыг 2022 оны зургаадугаар сард авна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр ЕБС-ын зуны амралт зургаадугаар сарын 19-нд эхлэх ба 20-30-ны хооронд тодорхой дөрвөн өдрийг сонгож шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн хагас жилд буюу 12-р сарын шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, өмнөх ЭЕШ-д орж чадаагүй бол нэмэлт шалгалтдаа орох боломжтой.
Онцлох: Батламж хуудсаа хэзээ ч хэвлэж авч болно
Энэ жилийн нэг онцлог нь батламж хуудас, дүн оноог хэвлэж өгдөг байсан бол түүнийг хаяж гээгдүүлэх гэх мэт сөрөг талтай байгаа учраас шалгуулагч хүссэн үедээ хэвлэж авдаг байх системийг нэвтрүүлжээ.
Онцлох: ЭЕШ-ын дүнг олон улсын дүнтэй дүйцүүлнэ
ЭЕШ-ын дүн оноог Олон улсын дүн оноотой дүйцүүлэх журам гарсан ба үүнтэй холбогдуулан МУ-д суралцаж байгаа олон улсын сургуулийн сурагчид болон гадаадад сурч байгаа журамд заагдсан хичээлүүдээр шалгалт өгсөн сурагч нь ЭЕШ өгөхгүйгээр, тухайн улсынхаа дүн оноог дүйцүүлэн Монгол Улсын их дууд сургуулиудад элсэх боломжтой болж байгаа юм.
Онцлох: Мэргэжилт сонголтод туслах сайтыг нэвтрүүллээ
Бүртгүүлэгч нарт зориулж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох myfuture.mn сайтыг ажиллуулж эхэлжээ. Энэ нь хүүхдэд мэргэжил сонгоход нь туслах, дүн шинжилгээ хийж, өөрт тохирсон мэргэжлийг сонгох боломжтой юм.
Онцлох : Сэтгэлзүйч ажиллуулна
Элсэлтийн ерөнхий шалгалтын үед болон Боловсролын үнэлгээний төвд мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж байгаа ба цар тахлын үед үүссэн хүүхдийн сэтгэл гутрал, түгшлийн үед зөвлөгөө өгч байна.
ЭЕШ-ын батламж хуудасны хүчинтэй байх хугацаа 2,5 жил юм. Энэ нь гурван удаагийн хичээлийн шинэ жил эхлэх хугацаа юм. Шалгалтын товыг удахгүй зарлах ба зургаадугаар сарын 20-30-ны хооронд дөрвөн өдөрт 10 хичээлээр авах болно. Мөн математик, физик, хими тус бүр 100 минут, бусад хичээл 80 минут үргэлжлэх нь мөн хэвээр үргэлжлэх юм. Зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулахгүй гэлээ.
















БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST