Гэр хорооллынхон “гэрэлтүүлэгтэй” ч харанхуй гудамжаар айдастай алхдаг

Гэр хорооллынхон “гэрэлтүүлэгтэй” ч харанхуй гудамжаар айдастай алхдаг

“Анхны алхам” кинон дээр “Ингээд л миний нэр байдаггүй юм” гэдэг дээ. Түүн шиг “ингээд л гэр хорооллынхныг ялгаварлан гадуурхаад байдаг юм” гэж хэлэх иргэдтэй цөөнгүй таардаг. Гэр хороолол өргөжин тэлж өдрөөс өдөрт бүл нэмсээр байгаа ч Өнөөдөр гэр хорооллын иргэдийн тухайд  гудамжнууд гэрэлтүүлэг нь хангалттай бус энд тэнд тавьсан хэдэн гэрлүүд нь үе,үе асч унтардаг асдаг  цөөхөн гэрэлтүүлэгээ шатчихвий гэж эмээсээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Өнгөрсөн долоо хоногт засаг даргын шуурхай зөвөлгөөний үер Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт мэдээллэхдээ  Цагаанчулуут, Наран багт 200 ширхэг гэрэлтүүлэг нөхөлтөөр засагдсан.Энэ долоо хоногт Рашаант, Наран багийн гэрэлтүүлгийг засварлаж дуусна гэж хэлсэн. Гэтэл бодит байдал дээр ихэнх гэр хорооллын багуудад гэрэлтүүлэг нь  хангалтгүй асч унтарсан хэвээр байгааг гэр хорооллын багт амьдардаг иргэд шүүмжилсээр байна. Засч сайжруулсан хэсэгүүд байгаа ч асахаа ч байсан багууд байсаар тухайлбал Уртын гол баг,Яргуйт, Их залуу,Дэнж багийн зарим хэсгүүдэд гэрэлтүүлэг асч унтарсан хэвээр.

“Харанхуй”. Жилийн өмнө тэр хавийн ихэнх гудамж гэрэлтүүлэгтэй байлаа. Ядахын мууд л цахилгааны шон дээр гэрэл зоогоод, харанхуй гудамжуудаа гэрэлтүүлчихдэг байсан сайхан түүх бий. Харин өнөөх гэрэлтүүлгүүд нь худал хэлсэн хүнд өдөрт нэг нь шатсан уу, яасан унтарсаар байгаад дуусчихна.Хөл хорионы улмаас хил хаагдаж нөхөлтөөр хийх сэлбэг хэрэгсэл хил гааль дээр гацсан гэх шалтгаанаар гэр хорооллын багууд харанхуй гудамжаар дүүрсэн.Жилийн жилд нөхөн сэргээлт хийдэг бус нэг мөсөн баталгааны хугацаагаа даачихдаг гэрэлтүүлэг хүлээгээд авчихаж болдоггүй юмуу дарга нараа..

Нөгөө талаар  гэрэлтүүлэг тавих төсвөө батлагдахдаа чанартайг сонгож болдоггүй юмуу.Тендерт ялсан компани нь мөнгөнийхөө талаар Хятадаас хэдэн гэрэл оруулж ирж хийчихээд засвар нөхөн сэргээлт гэж дахин зардал тавьж төсвийн мөнгө үрэхээ хэзээ зогсоох бэ? Жилдээ л өч төчнөөн зардал батлаж  иргэдээ цэлийсэн гэрэлтэй гудмаар цэмцгэр алхуулсан гэх нэр зүүсэн төсөв батлагчдад хэлэхэд харамсалтай нь өнөөх гэрлүүд чинь нэгхэн жилийн  настай чанаргүй үр дүнгүй үрэлгэн зардал болоод байгааг анхзаарч нэг хараачээ.Аль эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг төсвөө батлаж суудаг юм уу? Асч байгаа цөөхөн хэдэн гэрэл нь хааяа өдөржин асаалттай өнжөөд  шөнө оройдоо асахгүй байхыг иргэд хэвийн үзэгдэл мэт хүлээн авах болж. Ажилладаг хэдэн гэрэл нь ажил, сургууль тарах үед асдаггүй бол өглөө явах үед нь аль хэдийнэ унтарсан байдаг. Асах ёстой цагаар унтраастай, асах ёсгүй үед асчихдаг гэрэлтүүлгүүд ч байна.

Орхон аймаг 24 багтай энэ жилээс зарим багууд тэлж хуваагдах болсон. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг гудамжнаас эхлэх хотын соёл зөвхөн хотын төвд байдаггүй гэдгийг мэддэг баймаарсан. Гэтэл гэрэлтүүлгээ сайжруулна гэхээр л хотын төвийн хэдэн гудамжаа гэрэлтүүлээд л болоо юм шиг ойлгодог хүмүүс олон бололтой. Арга ч үгүй биз дарга нар нь гэр хорооллоор явдаггүй учраас хаана ямар гэрэл асч унтардаг гэдгийг ч олж хараагүй яваа биз..

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /2/

vnen shvv bid odoo heden togrog ungah gj hen negnii mongo ugaah biznesiin zolios boloh gj bish harin hiisen bvteesen zvilsee setgeleesee chanartai hiij surah tsag bolson baimaardaa olon jiliin daraa ergeed harahad eniig bid hiiseen geed baharhaltai heleed zogsoj bwal shan baimaar yumdaa

ulaanaa

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу