Орхон аймгийн МАН-ын хорооны бага хурал энэ сарын 25 ны өдөр хуралдана

Орхон аймгийн МАН-ын хорооны бага хурал энэ сарын 25 ны өдөр хуралдана

МАН-ын 30-р их хурал өнгөрсөн оны 12 дугаар сард  хуралдсан билээ. Их хурлаар МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаас гадна МАХН-тай нэгдсэн гэдэг утгаараа гишүүдийн тухайд ч  өргөн цар хүрээтэй хурал болсон. Он гарсаар орон нутаг нийслэлийн намын хороодууд бага хурлаа зарлаж зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцэх гэж байна. Энэ баасан гарагт буюу энэ сарын 25 ны өдөр Орхон аймгийн МАН-ын хорооны бага хурал зарлагджээ.

  • Намын дүрмийн өөрчлөлт,  намын хяналтын хороог шинэчлэн  байгуулах,
  • Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх дэвшилтэд бодлогыг дэвшүүлж, танилцуулах өнгөрсөн хугацаанд эрх барих түвшинд хийж хэрэгжүүлсэн ажил зэрэг асуудлууд багтаж байгаа аж. 

МАН болон МАХН нэгдсэнтэй холбоотойгоор бага хурлын гишүүдийн тоонд эрс өөрчлөлт орсон харагдаж буй. Хэлэлцэх асуудлууд багагүй өрнөх шинжтэй. Энэ удаагийн хурлаар намын даргын асуудал огт яригдахгүй гагцхүү намын дэд  дарга, тэргүүлэгчдийн бүтэцэд өөрчлөлт орох төлөвтэй байна. Тухайлбал орон тооны нэг дэд дарга, орон тооны бус хоёр дэд даргатай байхаар санал оруулж буй гэх. Учир нь МАХН-тай нэгдсэн гэдэг нь тэр талаас дэд даргын суудал горилох нь гарцаагүй. Бүтэн 10 жилийн турш хоёр тийшээ харсан нэг намын хоёр тал энэ удаа  эрх ашиг дээр эвлэрсэн тэр ч утгаараа  сандал суудал албан тушаал эрх мэдэл эдэлчих гээд ээдрээтэй асуудлууд намын даргын толгойд эргэлдэж буй. Тэргүүлэгчдийн бүтэц 17 хүнтэй тэргүүлэгчдийн бүтцийг өөрчлөх асуудал яригдах бололтой.Одоогоор МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Батлут  МАН-ын хорооны дэд даргаар Б.Мөнхбаяр нар ажиллаж буй. Энэ удаагийн хурлаар орон тооны бус хоёр дэд дарга томилогдох юм. Бага хуралд оролцох намын хорооны гишүүдийн тоо 170 гарчээ. Энэ нь МАХН-аас орж ирсэн гишүүд багтаж байгаатай холбоотой аж. Бага хуралдаа оролцохоор хот суурин газарт ажиллаж амьдардаг эрхэмүүд Эрдэнэтийг чиглэн ирж яваа сурагтай. Тус хурлаар албан тушаалын томилгоо яригдах эсэх нь тодорхойгүй байна. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу