БОАЖЯ: Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ

БОАЖЯ: Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ

Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувь, манай улсын бүх нууруудын усны нөөцийн 63.4 хувийг дангаараа эзэлдэг Хөвсгөл нуур нь дэлхийн хамгийн гүн цэнгэг устай, нэн эртний нууруудын нэг юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Хөвсгөл нуур нь мөнх цэвдгээр хүрээлэгдсэн дэлхийн цорын ганц нуур юм. Мөн өвөрмөц тогтоц, байгалийн үзэсгэлэн, биологийн ховор  төрөл зүйл, унаган төрхөөр нь хадгалж ирсэн уламжлал хийгээд соёл, үндэстэн ястны өлгий нутаг билээ.

 Зөвхөн амьтан ургамал, жигүүртэн шувуудаар нь авч үзэхэд 68 зүйлийн хөхтөн амьтан, 17 баг, 44 овог, 132 шувуу төрөл зүйлтэй. Үүнд Монголын “Улаан ном”-д орсон, устаж үгүй болоход нэн ойрхон амьтан ургамал ч багтана. 

Гэвч Монгол Улсын аялал жуулчлалын томоохон чиглэл болсон Хөвсгөл нуурын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйл нь нуурыг түшиглэсэн дотоодын болон гадаадын аялал жуулчлал юм.

     Тухайлбал, жуулчдын тоо 2004 онд 7716 байсан бол даруй арав хоёр дахин нэмэгдэж 90000-д хүрчээ.  Одоогоор нуур тойрсон 120 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 54 орчим аяллын завь ажиллаж байна. Аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц, менежментийн үйл ажиллагаа үндсэндээ хангалтгүй байгаа тул нуурын экологи, экосистемд сөргөөр нөлөөлж буй гэж салбарын болон холбогдох яамд үзсэн.

 Иймээс Хөвсгөл нуур орчмын бохирдол болон экосистемийг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах, мөн аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах өөрчлөлт хийхээр “Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар  зохион байгуулж байна.

“Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулга” нь

  1. Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах
  2. Хөвсгөл нуурын тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх
  3. Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал
  4. Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа гэсэн үндсэн салбар хуралдаануудаар үргэлжилж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны шийдвэрт хүрэх юм.

Чуулганы үр дүнд: Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын баазуудын байршлыг хатуу төлөвлөх, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөж, улмаар  Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж, унаган байгаль, цэнгэг усаа ирээдүй, үр хойчдоо өвлүүлэн үлдээх боломж бүрдэнэ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

ESUIGEN

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу