Орхон аймаг: Энэ онд 150 тнн нөөцийн мах худалдаанд гарна

Орхон аймаг: Энэ онд 150 тнн нөөцийн мах худалдаанд гарна

Энэ онд Орхон аймаг  150 тн мах нөөцлөсөн өнгөрсөн жилтэй харьцуулбал 50 хувиар бага.  Аймгийн хэмжээнд 2021 онд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан үхэр, хонь, ямааны нийт 390 сая төгрөгийн төсөв гарган 300 тн махыг нөөцөлсөн бөгөөд аймгийн хэмжээнд 31 цэгээр худалдаалсан юм. Энэ жилийн тухайд 150 тнн  нөөцийн махыг гаргахаар бэлтгэжээ. 

Стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт мах маркет” компанийн зүгээс энэ жил  нэг кг үхрийн махыг 9800, хонины мах 8800, ямааны мах 7800 төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлсэн байна. Үүнд орон нутгаас нөөцийн махны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор болж орон нутгийн төсвөөс  300 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ  Нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлж түгээх 33 цэгүүдээр дамжуулан  иргэдэд хүргэнэ. Орхон аймаг энэ жил иргэдийнхээ хаврын махны хэрэгцээнд 150 тн мах нөөцлөөд байна.  Ингэхдээ орон нутгийн зүгээс кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор тооцоолжээ.  Нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Ингэснээр 45 тн үхрийн мах 7800 төгрөгөөр , 90 тонн хонины мах 6800 төгрөгөөр, 15 тонн ямааны махыг 5800 төгрөгөөр тус тус худалдаанд гаргана.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу