Б.Болдсайхан: Эрдэнэтээс хагалгаанд орох шаардлагатай 120 гаруй хүүхдийн судалгаа гарсан хагалгааны заалттай бүх хүүхдүүдийг бид үзэж оношлоно

Б.Болдсайхан: Эрдэнэтээс хагалгаанд орох шаардлагатай 120 гаруй хүүхдийн судалгаа гарсан хагалгааны заалттай бүх хүүхдүүдийг бид үзэж оношлоно

Б.Болдсайхан эмчээр ахлуулсан төслийн эмч нар Эрдэнэт хотод 3-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд Урологи, зүрх, нүдний үзлэг хийхээр өнөөдөр Эрдэнэт хотноо ирлээ. Ирсэн даруйдаа зүрхний үзлэг хийхээр судалгаанд хамрагдсан хүүхдүүдийг үзэж эхэлсэн байна. 

Б.Болдсайхан: Эрдэнэтэд ирээд үзлэгээ яаралтай эхэллээ.Судалгаа авч хяналтанд байдаг хүүхдүүдийг үзлээ  бид эхний ээлжинд хагалгааны заалттай хүүхдүүдээ оношлож байна. Үзүүлсэн хүүхдүүдээс хагалгаанд орох шаардлагатай 120-130 гаруй хүүхэд ойролцоогоор харагдаж байна.Хагалгаанд орох боломжгүй цаг хугацаа алдсан 3-5 хүүхэд гарч ирлээ харамсалтай байна.Мөн нэн яаралтай хагалгаа  шаардлагатай 10 гаран хүүхэд байна. Энэ асуудлаар "Эрдэнэс таван толгой" ХК захирал Б.Ганхуяг захиралд санал тавиад сууж байна.Эрдэнэт үйлдвэр уг асуудалд мөн туслалцаа үзүүлээсэй гэж хүсч байна. Хагалгаанд орох шаардлагатай 100 гаран хүүхдийн хагалгааны зардал дор хаяж 700-800 сая орчим төгрөг гарах болов уу?

Эрдэнэт өөрөө онцлогтой агаарын нөхцөл үйлдвэрийн бүс нутаг гэдгээрээ зүрхний өвчлөл өндөр харагдаж байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй Эрдэнэтэд хотын ард иргэдэд зүрхний өвчлөл өндөр харагдаж байна.Мэргэжлийн эмчийн зөвөлгөө үзлэгт зайлшгүй хамрагдаж байх хэрэгтэй санагдлаа. Бид хагалгааны заалттай хүүхдүүдийг ажиллах хугацаандаа  заавал үзнэ цаг авсан аваагүй гэж ялгахгүй тиймээс зориод ирээрэй. 

 

 Эхний өдөр буюу 3-р сарын 3-нд 10-17 цагийн хооронд БОЭТ-д Зүрхний үзлэгтэй. Үүнд 0-16 насныхан хамрагдана.

 3-р сарын 3-5-нд 10-17 цагийн хооронд Шинэ эрин мед эмнэлэгт Нүдний үзлэгтэй. Үүнд 0-16 насныхан хамрагдана.

 3-р сарын 5-нд 10-17 цагийн хооронд БОЭТ-д Урологи. Бүх насныхан хамрагдах боломжтой.

 Уг ажил нь Эрдэнэтийн хүү ТББ-ын санаачилга,Эрдэнэс таван толгой ХК -ийн захирал Б.Ганхуяг,  УИХ-ын гишүүн Д.Батлут,  ЗДТГ, ББ сан, Шинэ Эрин Мед эмнэлгийн дэмжлэгээр явагдаж буй. Санаачлагч, дэмжигч байгууллагуудад баярлалаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу