Ц.Наран-эрдэнэ: Хүүхдийн өвчлөл эрс өсч бид нэмэлтээр орны тоог 150 болгож эмч сувилагч нарын тоог нэмж уртасгасан цагаар ажиллаж байна

Ц.Наран-эрдэнэ: Хүүхдийн өвчлөл эрс өсч бид нэмэлтээр орны тоог 150 болгож эмч сувилагч нарын тоог нэмж уртасгасан цагаар ажиллаж байна

БОЭТ-ийн дарга Ц.Наран-эрдэнэ: Он гарсанаас хойш БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж сүүлийн 14 хоногт томуугийн тархалт өсч хоногт 120-130 хүн ирж үзүүлж байгаагийн 80 гаруй хувийг ханиад томууны өвчлөл эзэлж байгаа тул  хүүхдийн өвчлөлийг эмчлэх орны тоог нэмэгдүүлж 150 ортой болгосон. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн тасагт нярайн нэг эмчийг, бусад тасаг нэгжүүдээс найман сувилагчийг түр хугацаанд хүүхдийн тасаг руу шилжүүлэн ажиллуулж хүний нөөцийн бэлэн байдлаа хангаж байна. Мөн хүлээн авах хэсгийн ачааллыг бууруулах зорилгоор ӨЭМТ болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хүүхдийн эмч нарыг тодорхой ачаалал ихтэй цагуудаар нэмэлтээр дайчлан ажиллуулж байна.

 Амбулаторийн үзлэгийн дийлэнхийг ханиад томуу өвчин эзэлж, хүүхдийн тасгийн эмч нар үдийн цайндаа явж чадахгүй ачаалалтай ажиллаж байна. Ханиад томуугаар өвчилсөн хүүхдүүдийг өрхийн эрүүл мэндийн төв дээр үзүүлж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага тавьж байгаа хэдий ч өвчин хүндэрч хатгаа болж халуурч, цагийн тарианд орох шаардлагатай учраас ийнхүү хүүхдийн тасгийн ачаалал ийнхүү  ихсээд байна.-

Зөвөлгөө: Сүүлийн үед антибиотикт тэсвэртэй бактериар үүсгэгдсэн томуу, томуу төст халдвар нь хоёрдогч бактериар хүндрэх нь нэмэгдсэн. Энэхүү ханиад эмээр дарагдах нь бага. Мөн ханиалгах, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгээр илрэх нь элбэг байгаа. Энэ жил хүүхэд, том хүн ялгаагүй намдахгүй, удаан хугацаагаар ханиалгаж байна. Дээрээс нь харшилтай хавсраад 14-30 хоног болон түүнээс дээш хугацаагаар ханиалгах боллоо. Эмчилгээ хийлгээд эдгэдэг ч ханиад дахих магадлал их байна. Сүүлийн үед ханиад нь суулгалттай хавсрах болсон. Энэ жилийн бас нэг онцлог нь хүүхэд, том хүн гэлтгүй хатиг маш их гарч байна. Мөн вирусийн гаралтай ханиад элбэг байгаа. Вирус бүрийн халдварын үед илрэх шинж тэмдэг өөр өөр байдаг тул ээжүүд олон янзын зовиур илэрч байгаа тухай ярьдаг. Гэхдээ ханиад нь өөр, өөр шинж тэмдэг илэрч байсан ч вирус гэдэг зүйлээр үүсгэгдсэн тул яаран антибиотик хэрэглэж болохгүй. Ээж аавууд хамгийн сайн эм уулгаад ханиадыг нам дарна гэж бодож болохгүй. Ханиадыг хурдан эдгээхэд эм уулгахаас өөр олон сайн арга бий. Тэдгээрийг сонгож аль болох хоол хүнсэнд нь анхаарах хэрэгтэйг сануулж байна. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу