Шар усны үерийн аюулаас сэрэмжлээрэй

Шар усны үерийн аюулаас сэрэмжлээрэй

Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол мөрөн, нуур, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үерт өртөх эрсдэл нэмэгдэж байна. Иймээс авто зам, замын байгууламжийн эзэмшигч, хариуцагч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан даалгавар хүргүүлжээ. 

Үүнд:

  • Авто замын үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах
  • Голын голдрилын хэсэгт байрлах гүүрний тулгуурт мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгч байршуулах, цөн түрэлтээс хамгаалах арга хэмжээ авах
  • Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч аж ахуйн нэгжүүд засвар арчлалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгах
  • Авто замын тухай хуулийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчигч иргэдээс замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд тогтмол хүргэх
  • Шар усны үерийн улмаас эвдэрсэн авто зам, гүүр болон мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах
  • Авто зам, гүүрээр даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, хориглох тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах зэрэг ажлыг авто замын засвар арчлалт хариуцсан болон авто тээврийн бусад байгууллагатай хамтарч гүйцэтгэх
  • Хот суурин газрын үерээс хамгаалах далан, ус зайлуулах суваг шуудууны бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, шаардлагатай хэсэгт засвар хийх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгажээ.

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрний эвдрэл их гарч байна.Тиймээс анхаарал болгоомжтой байхыг сэрэмжүүллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу