Томуу, томуу төст өвчний дэгдэлт улам нэмэгдэж хүүхдийн тасгийн ачаалал маш ихээр ихэсч байгаатай холбогдуулан хүүхдийн өвчлөлийг эмчлэх орны тоог дахин 50 ороор нэмэгдүүлж нийт 200 ортойгоор тусламж үйлчилгээний бэлэн байдлаа хангаж ажиллаж байна.
Хүүхдийн тасагт бусад тасаг нэгжүүдээс 2 эмч, 20 сувилагчийг түр хугацаагаар шилжүүлэн, мөн жирэмсэний ээлжийн амралттай байгаа хүүхдийн эмч нартай түр гэрээлэн ажиллаж байна.
Хүүхдийн тасгийн хүлээн авах хэсгийн ачаалал, хүлээгдлийг бууруулах зорилгоор нэмэлтээр 2 эмчийг жижүүр хийлгэж, ӨЭМТ болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хүүхдийн эмч нарыг ачаалал ихтэй цагуудаар нэмэлтээр дайчлан ажиллуулж байна. Ингэснээр Хүлээн авах хэсэгт 3 эмч, хүүхдийн тасагт 2 эмч жижүүрийн үүрэг гүйцэтгэж тусламж үйлчилгээ үзүүлж байна
Бага насны хүүхдүүдийн дунд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул эрүүл мэндийн газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
- Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
- Биеэр цусархаг тууралт гарах
- Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
- Олон удаа бөөлжих
- Хоолонд дургүй болох, ядарч сульдах
- Татах
- Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
- Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
















БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST