“ICT-EXPO” ЭРДЭНЭТЭД: Дижитал музей, хиймэл гар, олон үйлдэлт роботууд танилцуулагдана

“ICT-EXPO” ЭРДЭНЭТЭД: Дижитал музей, хиймэл гар, олон үйлдэлт роботууд танилцуулагдана

Эрдэнэт хотод анх удаа Мэдээллийн технологи, боловсролын салбар болон бизнес эрхлэгчид, гарааны бизнес сонирхогчид, цахим шилжилт, инновацийг эрэлхийлэгчид хамтран чуулах “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” эвент болох гэж байна. 2022 оны 3-р сарын 12-13-нд болох уг эвентээр эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг, бизнес эрхлэгчид, менторуудын дунд бизнес уулзалт, старт апуудын дунд хакатон уралдаан, технологи инновацийн үзэсгэлэн гэсэн үндсэн дөрвөн арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ удаагийн арга хэмжээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO-2022” үндэсний арга хэмжээний зарим онцлох бүтээлүүдийг орон нутагт авчирч буйгаар онцлог болж байна. Тухайлбал, найман зууныг дамжин аялах боломжийг олгох “Виртуал Хархорум”, “Зэв” музей, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүний өдөр тутамдаа хийдэг найман төрлийн үйлдлийг 90-95 хувийн гүйцэтгэлтэй хийх чадамжтай хиймэл гар, “Lego робот”, шоо цуглуулагч сургалтын робот, нийтийн тээврийн маршрут төлөвлөлтийн систем, салхин энерги хуримтлуулагч зэрэг технологийн шийдлийн гайхамшгийг мэдрүүлэх олон бүтээлүүдийг сонирхож болно. Түүнчлэн инноваци шингээсэн эрүүл мэнд, мал аж ахуй,  археологи, химийн технологи, ботаникийн салбарын бүтээгдэхүүнүүдтэй танилцаж шинэ боломжийг эрэлхийлэх, бизнестээ нэвтрүүлж эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой. Уг эвентийг УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачлагаар "Эрдэнэт ШУТП" ОНӨААТҮГ, БШУЯ, ЦХХХЯ, аймгийн ЗДТГ зэрэг нийт арав гаруй байгууллага хамтран зохион байгуулж байна.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /2/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу