Орхон аймаг: Халдварын менингококктын эсрэг вакциныг хийлгэх бол 22 мянган төгрөгөө тушаасан баримтаа ӨЭМТ дээрээ авч очино

Орхон аймаг:  Халдварын менингококктын эсрэг вакциныг хийлгэх бол 22 мянган төгрөгөө тушаасан баримтаа ӨЭМТ дээрээ авч очино

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулж буй. Одоогоор Орхон аймагт энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг онцолллоо. менингококкт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах боломжтой бөгөөд эцэг эхчүүд  ЭМЯ-ны Төрийн сангийн 100900020001 тоот дансанд  22 мянган төгрөгтэй тушаагаад харьяа өрхийн эмнэлэгийн вакцин хариуцсан мэргэжилтэн дээр баримтаа авч  очиж хамрагдах боломжтой гэв. Мэдээлэл авах утас: 7035-3624

Тодруулбал,  Дархлаажуулалтад хоёроос дээш насныхан хамрагдах боломжтой бөгөөд үнэ вакцины өртөг  22 мянган төгрөг юм байна.

Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Халдвар агаар дуслын замаар болон бохир гар, хүнсний зүйлээр дамжин халдварладаг байна. Ингэхдээ бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг аж.

Менингит өвчний илрэх шинж тэмдэг:

  • Гэнэт өндөр халуурах
  • Бөөлжих
  • Ядарч сульдах
  • Хурц гэрэл, дуу чимээ зэрэгт цочромтгүй болох
  • Цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • хоолонд дургүй болох

Урьдчилан сэргийлэх аргууд:

  • Хамар хоолой цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
  • Өглөө боссоны дараа, орой унтахын өмнө бүлээн ус, нимбэг, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
  • Вакцинд хамрагдах
  • Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Биеийн дархлаа дэмжих
  • Дулаан хувцас өмсөх
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката эмч миний бөөрийг 400,000 доллараар худалдаж авсанд баярлалаа гэж өчнөөн удаа бөөрийг зарах гэж оролдсоныхоо дараа би маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM Би тийм Ерөөлтэй, аз жаргалтай намайг АНУ-ын Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM WHATSAPP: +19083082601

D R VENKA

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу