“Зүрх мартахгүй” төсөл Эрдэнэт хотод ажиллах үеэр 110 орчим хүүхдэд хагалгаа хийх шаардлагатайг төслийн багийнхан мэдэгдсэн. Үүнээс 17 нь нэн яаралтай буюу өнөө маргаашгүй хагалгаа хийлгэх хэрэгтэй байгааг Б.Болдсайхан эмч онцолсон.
Дээрх 17 хүүхдийн хагалгааны зардалд дэмжлэг үзүүлэхийг “Ачит Ихт”,“Эрдмин” компаниудаас УИХ-ын гишүүн Д.Батлут хүсч уулзалт зохион байгуулсан байна. Энэ хүрээнд “Эрдмин” компани тодорхой зардлыг шууд удирдлагын эрх хэмжээний хүрээнд шийдэхээр болжээ.. Мөн цаашид ТУЗ-ийн хуралдаа санал оруулж үлдсэн хүүхдүүдийн эмчилгээнд дэмжлэг үзүүлэх эсэхийг шийдвэрлэж хариу мэдэгдэхээ илэрхийлсэн байна. Харин “Ачит Ихт” компани төв оффистоо хүсэлтийг уламжилна гэдгээ илэрхийлжээ.
Хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө саналыг маань хүлээж авсан орон нутгийн компаниудад талархал илэрхийллээ.
















СЭТГЭГДЛҮҮД /0/