Эрдэнэт цэргийн хүрээний аварга шалгаруулах цогцолбор тэмцээн дөрөв хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр тэмцээний ялагчид тодорлоо.
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Монгол цэрэг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан уг тэмцээнд Орхон, Булган аймгийн 16 багийн 200 гаруй тамирчид оролцлоо.
Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, модон морин дээр харайх, шатар гэсэн 5 төрлөөр явагдсан. Нийлбэр дүнгээр 3-р байранд хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186-р анги, 2-р байранд Г.Ганбаатар даргатай Орхон аймгийн ОБГ, 1-р байранд хурандаа Ц.Амарсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 110-р анги тус тус шалгарлаа.
















СЭТГЭГДЛҮҮД /0/