Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Япон улсын “The Global Organization Of Dreamers” Олон улсын байгууллагын сайн дурын ажилтнууд Эрдэнэт хотод ирнэ

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар  Япон улсын “The Global Organization Of Dreamers” Олон улсын байгууллагын сайн дурын ажилтнууд Эрдэнэт хотод ирнэ

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар “The Global Organization Of Dreamers” Олон улсын байгууллагатай хамтран ажиллах  төсөл хөтөлбөрүүд Эрдэнэт хотод хэрэгжинэ . Олон улсын байгууллагын тэргүүн Кожи Исода,Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ,” Бумбардай” төслийн санаачлагч Н.Эрдэнэбаяр нар Эрдэнэт хотод  ажиллав. Япон улсын санхүүжилтээр тус улсын сайн дурын 40-н ажилтан Эрдэнэт хотод ирэх 8-р сарын 7 ноос 8-р сарын 19 ны өдрүүдэд  ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын  “Найдвар” төв, “Итгэлийн мод” ТББ-ын “Сорхугтани ”хүүхэд хөгжлийн төв, Наран багийн 3-р сургуулийн номын санг бүрэн засварлаж, Рашаант Цагаанчулуутын гэр хорооллын багуудын гудамжны шарилжыг түүж, хашаа будах зэрэг олон нийт рүү чиглэсэн тал бүрийн  ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ . Уг ажилд шаардлагатай хөрөнгийг Япон улсаас санхүүжүүлэх бөгөөд эхний ээлжинд “The Global Organization Of Dreamers” Олон улсын байгууллагын захирал Кожи Исода Эрдэнэт хотод өөрийн биеэр зарим төвүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Ovoo shuu ene baterdene zuv shde yponchuudig naash ni tatad

Zochin

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу