Н.Болормаа: Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж чадвал  авилгын түвшин буурах талтай

Н.Болормаа: Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж чадвал  авилгын түвшин буурах талтай

 "ХҮН" намын гишүүн Н.Болормаа: Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж чадвал  авилгын түвшин буурах талтай

Дэлхийн банкны олон улсын харьцуулсан судалгаанаас харахад парламент дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам авилгын түвшин буурч байгаа ерөнхий дүр зураг ажиглагддаг. Гэхдээ энэхүү үзэгдэл нь ердөө тохиолдол уу эсвэл үнэхээр эмэгтэйчүүд авилгыг бууруулдаг уу гэдэг нь одоогоор судлаачдын дунд маргаантай байгаа би хувьдаа авилгал буурах олон үндэслэл бий гэж үздэг. ХҮН нам харьцангуй олон эмэгтэй гишүүдтэй эдгээр гишүүдээ илүү дэмждэг. Хэрвээ эмэгтэйчүүдийн квот нэмэгдэж чадвал ХҮН нам шийдвэр гаргах түвшинд олон эмэгтэйчүүдийг бэлтгэн гаргах байх. Энэ ч утгаараа бид уг сургалтанд өндөр ач холбогдол өгч буй.Гэр бүлээр авч үзвэл гэрт ээжийн оролцоо ямар байдаг билээ улс төрд ч тэр ийм байр суурийг эзлэх боломжтой. Миний хувьд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд ар гэрийн асуудал хамгийн чухал гэж үздэг тиймээс хүүхэд харах төвийг төрөөс маг сайн дэмжих нь гол хүчин зүйл гэж харж байгаа. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн 2020 онд Монгол улсад хийсэн судалгаанд оролцогчдоос сонгуульт албан тушаалд өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн тоо яагаад цөөн байгаа талаар асуухад тэдний 75% нь “эмэгтэйчүүд ар гэрийн ажил, хүүхдээ асрах ажлуудад дарагдсан байдаг” гэж хариулсан байсан.Иймээс л бид уг асуудалд онцгой ач холбогдол өгөх ёстой. Орон нутгийг зорьж ийм өгөөжтэй сургалт явуулж байгаа төслийн хамт олонд баярлалаа. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /2/

Б.Болороо ш дээ

Лхагваа

ene huuhen chin tanih yum bna tatvart bas alj baisan huuhen dee

ggg

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу