Эрдэнэт үйлдвэр хөвүүлэн баяжуулах шинэ машинуудаа туршиж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, ирээдүйд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлэх шинэчлэл үндсэндээ дуусаж, хөвүүлэн баяжуулах шинэ машинуудыг ажилд залган туршиж байна. Одоогоор Баяжуулах үйлдвэр, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар угсралтын цех, тоног төхөөрөмж нийлүүлэгч Америкийн компанийн мэргэжилтнүүд тоног төхөөрөмжид тохируулга зүгшрүүлэлт хийж хамтран ажиллаж байна. Шинэ машинууд ашиглалтын зардал бага, найдвартай ажиллагаа сайтай, өнөө болон ирээдүйд олборлох хүдрийн шинж чанарт тохирсон дөрвөн хувилбарт технологийн уян схемээр ажиллах боломжтой. 2020 оны намраас эхэлсэн энэхүү бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орсноор өртгөө 2.5 жилд нөхнө гэж мэргэжилтнүүд тооцож байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Нэг сэдвээр: Шинэ хурлын танхимын талаар "ТӨЛӨӨЛӨГЧИД" ингэж ярьж байна
2
“Орхон аймгийн Химичдийн холбоо”-ны тэргүүн Р.УЛААНХҮҮ: Химийн салбартаа манлайлж, нийгэмд таниулж, үр шимийг нь Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна
3
ХХҮЕГ: Хүүхдийн мөнгө хариуцсан мэргэжилтэнд хандаж зөрчлөө арилгуулах боломж одоо ч нээлттэй
4
Энэ сарын 18-нд “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээ болно
5
Орон нутаг руу шилжих иргэд, ААН-үүдэд олгох зээлийг энэ сард багтаан эхлүүлэхээр арилжааны банкуудтай ажиллаж байна
6
О.Энх-Эрдэнэ “Амьдрал баян” нэртэй уран бүтээлийн цомгийн нээлтээ өчигдөр хийжээ
7
ГХУСАЗСЗ-өөс Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, мэдээлэл өглөө
8
ЭМЯ: 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй эрт илрүүлэгт хамруулна
9
Зургаадугаар сарын 1-нээс эхлэн иргэд цахим паспортоо уншуулан хилээр нэвтэрнэ
10
Б.Бат-Эрдэнэ: Д.Болдтой холбоотой асуудлыг сайн мэдэхгүй. Газартай холбоотой асуудал байгаа бол АТГ-т шалгуулж болно
Санал асуулга
Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, сайжирсан гэж та үзэж байна уу?
Тийм
66%
Үгүй
33%