Ц.БАЯРЖАРГАЛ: Ажлын хэсгийнхэн 260 айлын орон сууцыг ямар зорилтот бүлгүүдэд хувааж, худалдан борлуулах талаар санал боловсруулна

Цаг үеийн асуудлаар тэр дундаа дахин төлөвлөлтөөр баригдаж буй 260 айлын орон сууцтай холбоотой “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ”-ын захирал Ц.Баяржаргалыг зочноор урьж ярилцлаа.

-Иргэд дахин төлөвлөлтөөр хийгдэж байгаа 260 айлын орон сууцны талаар их сонирхож байна. Эхний блок 12-р сард ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна. Орон сууцыг ямар журмаар олгох вэ, түрээсийнх байх уу, үгүй юу гэдэгт тодорхой хариулт өгөхгүй юу?

-5 блок, 260 айлын орон сууц нь 2021-2022 оны орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын томоохон ажлуудын нэг. Өнөөдрийн байдлаар барилгын төслийн нийт гүйцэтгэл 68 хувьтай байна. Харин энэ онд ашиглалтад оруулахаар зорьж байгаа 3 блок буюу 156 айлын орон сууцны дотор засал хийгдэж эхэлсэн, гүйцэтгэл 80 орчим хувьтай байна. Барилгын ажил гадна дулаан авах, инженерийн шугам сүлжээ татах, дэд бүтэц буюу цахилгааны дэд өртөө, ус дулаан дамжуулах төвийг барьж дуусгасан. Одоогоор Эрдэнэт үйлдвэрээс санхүүжилт хараахан хийгдээгүй байгаа тул барилгын ажил удаашралтай байна. Уг орон сууцанд ямар хүмүүс оруулах вэ гэдэгт бодлого боловсруулахаар болсон. Ажлын хэсгийг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахалж ажиллана. Ажлын хэсэг 260 айлын орон сууцыг хэрхэн, ямар зорилтот бүлгүүдэд хуваах вэ, худалдан борлуулах эсэхийг ярилцаж, санал боловсруулна.

-Дахин төлөвлөлтөөр дараагийн орон сууцыг хаана төлөвлөсөн бэ?

-Дахин төлөвлөлтийн ажлыг өнгөрсөн оноос эхлүүлж, Орхон аймагт 3 байршилд дахин төлөвлөлт хийхээр шийдвэрлэсэн. Үүнд, Цагаанчулуут багийн 49-53-аар гудамж, Говил багийн 22,9 га газар, “Тамир” зочид буудлын урд 1,3 га газарт дахин төлөвлөлт явуулах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Мөн эдгээрийг зохион байгуулах бүтэц нэгжийг байгуулсан. Эдгээрээс “Тамир” зочид буудлын урд байрлалтай 1,3 га газарт өнгөрсөн 3-р сараас дахин төлөвлөлт эхлүүлсэн. Энэ бүсэд 118 гараж байсан. Хот төлөвлөлтөд нийцэхгүй байгаа дээрх гаражуудыг буулгаж, стандартад нийцсэн орон сууц барих ажил хийгдэж байна. Төслийг гүйцэтгэх нээлттэй сонгон шалгаруулалтаар 3 төсөл орж ирснээс “Таван хан энержи” компани шалгарсан. Төслийн хоёрдугаар шатанд буюу өнгөрөгч 6-р сард тухайн орчмын гараж эзэмшигч 62 иргэнийг санал хураалтад оролцуулахад 85,3 хувь нь төсөл хэрэгжихийг дэмжиж, бид гүйцэтгэгч байгууллагад батламж гардуулсан. Энэ хугацаанаас 3 сарын дараа гурвалсан гэрээ байгуулсан.

-Одоогоор 1А хорооллын инженерийн шугам сүлжээ шийдэгдсэн гэж үзэж байгаа. Барилгын ажил яагаад гацаанд орсон бэ? Барилга захиалагчийн албанаас ямар хяналт тавьж байна вэ?

-1А хороолол олон жил болж байна. Барилгын карказ угсрагдсан хэдий ч ажил нь явагдаагүй 6-7 жил зогссон тул барилгын бүтээц, хийц чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторид шинжилгээ хийлгэсэн. Улмаар “Тодорхой хэсгүүдэд хүчитгэл хийх замаар барилгыг үргэлжлүүлэн хийж болно” гэсэн дүгнэлт гарснаар төслийн ажлыг 6-р сараас эхлүүлсэн. Манай байгууллага хяналт тавин ажиллаж байна. Одоогоор барилгын ажил зогссон. Барилгын салбарт цемент олдохгүй, үнэ өссөн бэрхшээл одоог хүртэл үргэлжилж байна. Мөн тус компани БНХАУ-аас 20-иод хятад иргэн ажиллуулж байсан тул ажилчдын гэрээний хугацаа дуусч, барилгын ажил зогсоход хүрсэн.

-Манай аймагт дийлэнх орон сууцны барилгын ажил зогссон уу?

-Хувийн санхүүжилттэй орон сууцны барилгын ажлууд явагдаж байна. Тэд ямар нэг хэлбэрээр ууттай цементээ авчирч, удаашралтай ч ажлаа зогсоохгүйгээр явуулж байгаа. Үндсэндээ гадаа хүйтэрч байгаатай холбоотой барилгын ажлууд зогсож байна.

-Аймгийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын талаар тойм мэдээлэл өгөхгүй юу?

-Манай аймгийн хэмжээнд нийтдээ 140-өөд төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Эдгээрээс 139 ажлын гэрээ мэдэгдэл ирж, тухайн ажлууд ондоо багтаад эхэлсэн. Одоогийн байдлаар нийт ажлын 80 хувь дуусч, ашиглалтад оруулах комисс ажиллан, хүлээн аваад байна. Мөн үлдсэн 20 орчим ажил ондоо дуусч, улсын комисс ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14 ажил хийгдэхээс 3 ажил дуусч, бусад ажил он дамжихаар болсон. Нэмэлт төсөв шаардлагатай байгаа тул он дамнахаас аргагүй болсон.

-Автовокзалын ажил ямар шатандаа явж байна вэ?

-Өнгөрсөн онд 3 томоохон ажлыг улсын төсөвт суулгасан. Эдгээр нь автовокзал болон Лаборатори 8-р сургуулийн 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл, 3-р сургуулийн шинэ барилгын ажил байсан. Автовокзалын ажил сууриа ухаж, батлагдсан нэг тэрбум төгрөгийн төсвийн ажлаа гүйцэтгэсэн. 320 хүүхдийн сургууль мөн адил энэ оны төсвийнхөө хүрээнд сууриа цутгаж, ажлаа хийсэн. Наран багийн сургуулийн хувьд барилгаа буулгаж, нэг блокын суурийг ойрын өдрүүдэд цутгах гэж байна.

-Жилийн жилд чадвартай, техник хүн хүч сайтай гүйцэтгэгч компанийн асуудал яригддаг. Энэ жилийн хувьд хэр хүндрэлтэй байв?

-Орон нутгийн төсвийн ажлууд харьцангуй боломжийн түвшинд хийгдлээ. Бараа материлын үнэ өсөлттэй, хил гааль тогтворгүй, тээврийн үнэ өндөр байлаа. Гэтэл энэ жилийн гүйцэтгэсэн ажлууд маань өнгөрсөн оны үнээр бодсон ажлууд байсан. Нэлээдгүй хүндрэлийг бид даван туулж эдгээр ажлын ард гарлаа. Гүйцэтгэгч компаниуд ч чадлынхаа хэрээр ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн гэдгийг хэлмээр байна. Цаг үе нь хүнд, хүний нөөц хомсдолтой үе байлаа.

Мөн олон жил дамнасан ажлууд бий. Тухайлбал, 2019 оноос гэрээ байгуулсан Баянцагаан багийн инженерийн шугам сүлжээг гүйцэтгэгч “Номундөл” компани,  Рашаант багийн 250 хүүхдийн сургуулийн ажил авсан “Жамба” компани сүүлийн 2 жил ажил гүйцэтгэсэнгүй. Наран багийн соёлын төвийг буулгаад барих ажлыг “Наяд” компани авсан хэдий ч өнгөрсөн онд болон энэ жил ажил хийсэнгүй. Улсын төсвийн ажлууд санхүүжилт нь 2 хуваагдаж ирснээс дээрх асуудал үүсээд байгаа. Үндсэндээ 2019 онд эхний санхүүжилт авсан боловч 2020 оны төсөвт мөнгө нь сууж өгөөгүйгээс ажил зогссон.  Мөн Засгийн газрын тогтоолын дагуу 2021 онд хийгдсэн ажлуудад үнийн өсөлтийг нэмж олгох шийдвэр гарсан. Энэ нэмэгдэл ирэх онд орж ирэхээс гадна улсын төсөвт үндсэн санхүүжилт суусан тохиолдолд төсөвт ажлуудыг үргэлжлүүлэх боломжтой болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
1
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /7/

Ezendee ochoosoi bilee

Батболд Нямсүрэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энэ ярвайсан муухай нөхрийг зайлуулах хэрэгтэй. Олигтой мэдлэг байхгүй зүгээр л намын тавиул

Хэрэглэгч

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Санхүүжилт нь хэзээ орохын бэ

Засал

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Гол нь яг л орох ёстой хүмүүстэй л очоосой билээ

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Яг тийм

0к0

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.