Иргэд: Шинэ жил тэмдэглэх мөнгө, сонирхол хоёр алга....

Иргэд: Шинэ жил тэмдэглэх мөнгө, сонирхол хоёр алга....

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдэж байна. Энэ жилийн хувьд шинэ жилийн баяр хэт нүсэр байдлаасаа татгалзаа юу гэлтэй, фээсбүүк, твийттер дэх баярын зургуудаас харахад хүүхнүүдийн гоё зүүсгэл хүртэл хээнцэр чамин гэхээсээ энгийн даруухан болж ихэнх газрууд буюу төрийн чиг үүргийн байгууллагууд энэ жил дахин шинэ жилийн баяраас татгалзаад байна.

Монголчууд баяр наадмыг хэтэрхий өргөн дэлгэр, бас тансаг тэмдэглэхийг хүсдэг. Харин эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ жилийн баярыг компаниуд ёс болгон тэмдэглэхээ больжээ. Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн шинэ жилийн баярыг харахад даруухан, хэн нэгнийгээ шилдэг, сайн гэж өргөмжлөхөөсөө илүү зохистой хэмжээнд баярлахыг чухалчилдаг болсон нь нэг ололт гэхэд буруудахгүй байх. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал чамирхал хөөцөлддөг монголчуудыг  хөл хорионы хоёр жил зөв, зохистой хэмжээнд баярлаж сургасанд нь талархмаар.

Өдийд энэ тэндгүй гял цал, саа болсон хүүхнүүд, тасарч унах шахсан хүмүүс гудамжнаа хөлхөлдөж байдагсан бол энэ өвөл тэс өөр дүр зураг харагдаж байгааг та анзаарсан байх.

Арванхоёрдугаар сар гаргаад л бар, ресторанууд захиалгад дарагдаж, такси ч олдохоо байтлаа ховорддог нь худлаа биш. Тэгвэл өнөөдөр  зоогийн газруудын захиалга багасч, албан газрууд шинэ жилийн баярыг албаны арга хэмжээ гэж хүлээж авахаа больсон байна.

Төрийн байгууллагууд ч төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэдгээ илэрхийлж, хувийнхаа мөнгөөр яаж ч наргиж болно гэсэн нь хямралтай байгаа эдийн засгийн хувьд халааснаасаа мөнгөө гаргаад наргих хүмүүсийн тоог багасахад нөлөөлөв.

Хүний юм, үнэгүй юманд дуртай гэгддэг монголчууд бидний хувьд өөрөөсөө мөнгөө гаргаад шинэ жилээ тэмдэглэнэ үү байна уу гэсэн ч бараг л зөв шийдвэр болсон нь илэрхий.

Урьд нь бол нэг албан газар шинэ жил тэмдэглэхдээ чамлахааргүй төсвийг зарцуулдаг байсан гэх тооцоо бий. Үүнийг хэмнэсээр нэг талаасаа архидан согтуурахад үрдэг мөнгө багасч, нөгөө талаасаа баяр наадмын үеэр өсдөг гэмт хэрэг ч буурах хандлагатай байна.

Эдийн засаг хямарч, монголчууд бүгдээрээ халаасаа тэмтрэх дээрээ тулсан энэ үед шинэ жилийн нүсэр баяраасаа ийнхүү  татгалзаж байгаа нь сайн хэрэг.   Хэн нэгнээс илүү тансаг баярлахаар, бие биенээсээ өрсдөг, бие биенээсээ илүүрхдэг, баярхдаг монголчууд зөв зүйтэй баярлаж байгаа нь нэг талаар хэмнэлтэд, нөгөө талаар соёлтой хэрэглээнд сургаж байна. Баяраас баярын хооронд мөнгийг хайр гамгүй цацсаар ирсэн Монголчууд ухамсартай ухаалаг сонголтыг урьтал болгож буйд талархмаар бас  баахан  шилдэгүүд тодруулдаг байгууллагууд ч ажин түжин өнгөрч  байгаа нь  олзуурхууштай. Энд тэндхийн баяр наадмаар янз бүрийн шилдгүүдээр баялхдаг монголчуудад эдийн засгийн хямрал том хичээл болж байна даа.

Баярлах гэдэг үнэндээ баар, зоогийн газарт хамт олноороо, найз нөхдөөрөө тасартлаа архидахын нэр биш билээ. Үүнийг олж харахад нөлөөлсөн хямрал, хөл хорио хоёрын  таатай үр дүн нь энэ юм даа.

Шинэ жилийн баярын талаарх иргэдийн сэтгэгдэл ч хоёр талтай байна.Жагсаал цуглаан эхлээд багагүй хугацаа болж байгаатай холбогдуулан шинэ жилийн баяраа цуцласан байгууллагууд ч байна. Иргэд ч энэ тал дээр зөв шийдвэр гэсэн байр суурьтай хандаж буй. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу