Онцгой байдлын газрын 2022 оны үйл ажиллагаа 98,5 хувийн биелэлттэй дүгнэв

Аймгийн Онцгой байдлын газар 2022 оны тайлангаа тавилаа. Тус байгууллагаас энэ онд   алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сургалтын чанарыг дээшлүүлэх, албанд хандах хандлагыг нэмэгдүүлэх,  Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөгөөг сайжруулах,сургалт сурталчилгааг хүртээмжтэй зохион байгуулах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн 59 арга хэмжээг  хэрэгжүүлж  98,5  хувьтай биелэлттэй дүгнэгдэв. 

     Энэ оны томоохон онцлох ажил нь аймгийн Засаг дарга, Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ОБЕГ-аас Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2022 оны 10 сарын 1-8-ны өдрүүдэд зохион байгуулсан.  10 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг уг арга хэмжээнд Орхон аймаг онц үнэлгээтэй дүгнэгдсэн билээ. 

     Орон нутгийн төвшинд гамшгийн менежментийг сайжруулах, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг Баян-Өндөр сумын Дэнж, Шанд,Баянцагаан Их залуу, Булаг, Баянбулаг гэсэн зургаан багт хэрэгжүүлсэн.  Төслийн хүрээнд 6 багийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, 6000 гаруй өрхийн эрсдэлийг үнэлсэн байна. 
Тухайлбал, Шанд багт автомашины гүүрэн гарц, Баянбулаг багт гудамж, өрхийн хаягжилт, бусад дөрвөн багийн зорилтот 178 өрхийн цахилгааны дотор, гадна монтажийг солих,аймгийн хэмжээнд 20 цугларах цэгийн хаягжилт зэрэг үйл ажиллагаанд 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 

2022 онд алба хаагч, аврагчдын техник хэрэгслийн сайжруулахад анхаарч... 

  • Орон нутгийн 215 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тийрэлтэт завь, 
  • Орон нутгийн 32 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүс, аймаг орон нутгийн хэмжээнд ашиглах эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашиглах 2022 оны 1 сард ОХУ-д үйлдвэрлэсэн усны мотоцикль зэргийг худалдан авч техник хэрэгслийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн. 
  • Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн байрлалд орон нутгийн 118 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 замтай сургалтын цамхаг барив.
  • Парк шинэчлэлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас энэ онд 4 авто машин олгосон  байна. 

Аймгийн Онцгой комисс энэ онд нийт 9 удаа хуралдаж, 19 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Аймгийн удирдлагууд 2023 онд алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарах, Эрдэнэ багт шинээр бий болж байгаа салбар ангиа бэхжүүлэхэд анхаарах, зэрэг хэд хэдэн санал зөвлөмжийг өгөв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.