Орхон аймагт шилжин ирж буй иргэд,аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих хөтөлбөр боловсруулна

Орхон аймагт шилжин ирж буй иргэд,аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих хөтөлбөр боловсруулна
Мэдээг сонсох
0:00 0:00
play_arrow

Орхон аймаг 2023 оноос шилжин ирж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих зорилгоор орон нутгийн онцлогийг тусгасан бие даасан хөтөлбөр батлуулан хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-т тусгагдсан хот хөдөөгийн сэргэлтийг эрчижүүлэх хүрээнд тус хөтөлбөрийг боловсруулах юм. 

Шилжин ирэгсдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх, дэд бүтцийг өргөтгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аймгийн брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, иргэдийн тогтмол орлого олох боломжийг эрэлхийлэх зэрэгт орон нутагт манлайлан ажиллах үүрэгтэй гэдгийг онцоллоо. 

Дашрамд дурдахад өнгөрсөн арван нэг дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч төсвөө бие даан бүрдүүлдэг 6 аймаг хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх чиглэл ирсэн байдаг. Энэ хүрээнд 2023- 2024 оны эхний улирлыг дуустал дээрх хөтөлбөрийг нийт 15 сарын хугацаанд хэрэгжүүлнэ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу