Бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж аймаг, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААНБ, бизнес эрхлэгчдээ алдаршуулав. Орхон аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, ЗДТГ хамтран 23 дахь жилдээ оны онцлох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ шалгаруулж байна.
Засаг дарга С.Батжаргал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “2022 он аймгийн эдийн засаг, нийгмийн салбаруудад хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн, шинэ шатанд гаргасан, Эрдэнэт хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн, орон сууцжуулах төслүүд эрчимжсэн, хот болох ажилд ахиц дэвшил гарсан, төрийн үйлчилгээг цахижуулахад бусад аймгуудаа түүчээлсэн он байлаа. Өнөөдөр Эрдэнэт хот аж үйлдвэрийн салбарт 3,3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 3,7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулдаг, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6,7 хувь, Хангайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 49,1 хувийг гаргадаг, жилд орон нутгийн төсөвт 180,1 тэрбум төгрөгийг орлого бүрдүүлж байна. Энэ бол баялаг бүтээгчид, Эрдэнэтчүүдийн амжилт юм. Ажил үйлсээрээ манлайлж оны шилдэгээр тодорч буй Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Ирэх жилүүдэд Эрдэнэт хотынхоо хөгжил, цэцэглэлт, Эрдэнэтчүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөө, хүн төвтэй хөгжлийн төлөө хамтдаа ажиллацгаая” гэлээ.
- Оны онцлох бичил, жижиг бизнес эрхлэгчээр "Түмэн сүлжээ" ХХК, "Энх яруу" ХХК,
- Худалдаа, үйлчилгээний салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Эрдэнэт чанар дистрибюшн" ХХК
- Хүнс хөдөө аж ахуйн салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Жаргалант мах импекс" ХХК,
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Номин макс" ХХК,
- Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Мэйнспринг" ХХК,
- Тээвэр, аялал жуулчлалын салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "ВЭНС" ХХК,
- Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагаар "ЭРДМИН" ХХК
- Банк, Банк бус санхүүгийн байгууллагаар Бодь даатгал ХХК Орхон салбар
- Бизнесийг дэмжигч байгууллагаар Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр Орхон салбар
- Авто зам барилгын оны онцлох аж ахуйн нэгжээр "Эрдэнэт Механик Сервис" ХХК
- Боловсрол, Эрүүл мэндийн салбар “Дэлгэрэх Цоморлиг”ХХК тус тус шалгарлаа.
















СЭТГЭГДЛҮҮД /0/